
Тухайлбал: Бөө мөргөл Мөнх тэнгэрийн шашин хоёрт зарчмийн ялгаа бий:
1 . Бөө мөргөл бол овог аймгийн шүтлэг бишрэл, харин мөнх тэнгэр бол улс үндэстэний шашин.
2. Бөө мөргөл бол орон нутгийн шүтлэг бишрэл, харин мөнх тэнгэр бол дэлхий нийтийн шашин.
3. Бөө мөргөл бол эртний шүтлэг бишрэл, харин мөнх тэнгэр бол харьцангуй залуу, орчин үеийн шашин.
4. Бөө мөргөл бол цэвэр байгалийн шүтлэг бишрэл, харин мөнх тэнгэр бол үүсмэл шашин.
5. Бөө мөргөл нь голдуу сүнс онгодтой харьцдаг бол Мөнх тэнгэрийн шашинд зөвхөн мөнх тэнгэр хэмээх бүтээгч бурхантай харьцдаг байна.
6. Бөө мөргөл нь ихэвчилэн бөөлж сүнс онгодтойгоо харьцдаг бол Мөнх тэнгэрийн шашинд мөнх тэнгэртэйгээ залбирч сэтгэл оюунаараа харьцдаг.
7. Бөө мөргөл нь бөөлөхдөө биеийн физик хүчийг ашигладаг бол Мөнх тэнгэрийн шашин нь залбирахдаа оюун ухааны хүчийг илүү эрхэмлэдэг.
8. Бөө мөргөл нь ертөнцийг үзэх үзлийн хувьд ахуйн талаас ертөнцийг хүлээж авдаг бол Мөнх тэнгэрийн шашин нь философи талаас нь тайлбарладаг.
9. Бөө мөргөлд Монголчуудын гарал үүслийг тотемтой холбон үздэг бол Мөнх тэнгэрийн шашинд дээд тэнгэрээс язгууртай хэмээн номлодог.
Доктор, профессор Г.Гэрэлбаатар”МӨНХ ТЭНГЭРИЙН ҮНДЭС” номоос
0 comments on "Бөө мөргөл ба мөнх тэнгэрийн шашин"
Subscribe in a Reader
Post a Comment