Монгол Туургатны Бөөгийн Нийгэмлэг

Monday, April 12, 2010

Бөөгийн өмсгөл

0 comments
Бөөгийн өмсгөл нь хүн юмуу бор гөрөөсний сүнс төдийгүй гөрөөс, хүн, могой зэрэг амьтдын сүнсний чуулга гэж тайлбарладаг.

Дээл

Дээл нь монгол дээлийн загвараар манж захтай, энэ товчгүй, хоолойдоо уяагүй, энгэр суганд тус бүр нэг, баруун ташаанд хоёр (бүгд 4 ширхэг) шар өнгийн уяаг товч орлуулан хадсаны дээр дээлийн зүүн ташаанд хормойн үзүүрээс дээш 50см гүнзгий цуурсан байжээ. Энэ нь 3-5см өргөн хэмжээ бүхий улаан , ногоон , хөх , хар өнгө хосолсон (хар өнгийн тэг дөрвөлжинг) ханан хээтэй тууз.

Бөө малгай

Бөөгийн малгай ерөнхийдөө битүү, мөн онгорхой ч байдаг байна. Ихэнх нутагт "Оргой" буюу "майхавч" гэж нэрлэдэг Малгайд хадсан бүргэдийн өдний тоо нь шавийн тоогоор буюу удам угсааны үеийн тоогоор олон цөөн байдаг. Дархад хуулар бөө нар бөө малгайгаа уг бөөд зорин ирж буй онгод, сахиуст толгой гэж үздэг учир малгайн дэвсгэр өнгө нь дурдсан бөөгийн яс овгийг эрхэмлэдэг өнгө байдаг.

Бөө малгайн нэг өөр нэг чухал зүйл нь бөөгийн дээр байдаг хормойн гивлүүр (самалга), гивлүүрийн ууц нэгэн адил нүүрний гивлүүр юм. Бөөгийн үзлээр бол гивлүүр нь лус савдаг, онгод тэнгэрийг өдөж, хөдөлгөөнд оруулдаг хэрэгсэл мөний дээр ялангуяа харанхуйн оронд аялан очиж уулзахаар зорин яваа онгод тэнгэр нараасаа өөр хөндлөнгийн элдэв муу сайн онгодуудад танигдахгүй гэсэн нүүрний хаалт юм.

Бөөгийн толь

Бөөгийн нэг гол зүйл бол толь, хүрэл, гууль хийцтэй хавтгай дугариг хэлбэртэй. Хорчин бөөд есөн толийг сураар угсран холбоод алаг дээлийн гадуур зүүнэ. Толийг зүүх нь элдэв хараал зүхэл, онгодын халдлагаас бөөг хамгаалан их (гэрэл) болон сацарч явдаг байна. Мөн гаднаас ирэх муу нөлөөллийг буцааж ойлгодог гол хэрэглэл юм.

Эх сурвалж: http://mn.wikipedia.org/wiki/Бөөгийн_өмсгөл

Read more...

Sunday, April 11, 2010

Бөө мөргөл ба мөнх тэнгэрийн шашин

0 comments
Ер нь бүх юм хөдөлгөөнд оршиж уламжлагдан шинэчлэгдэж хувьсан өөрчлөгдөж байдаг жам хуультай. Тийм ч учраас Монгол бөө мөргөлийн хөрс суурин дээр Мөнх тэнгэрийн шашин уламжлагдан шинэчлэгдэж бий болжээ. Бөө мөргөл үгүйгээр Мөнх тэнгэрийн шашныг огт төсөлөхийн аргагүй юм. Мөнх тэнгэрийн шашин нь бөө мөргөлөөс ихээхэн зүйлийг өвлөн авчээ. Мөнх тэнгэрийн шашин нь уламжлагдан шинэчлэгдсэн шашин учраас бөө мөргөлөөс дараах дэвшилттэй талыг агуулж баймой:

Тухайлбал: Бөө мөргөл Мөнх тэнгэрийн шашин хоёрт зарчмийн ялгаа бий:

1 . Бөө мөргөл бол овог аймгийн шүтлэг бишрэл, харин мөнх тэнгэр бол улс үндэстэний шашин.
2. Бөө мөргөл бол орон нутгийн шүтлэг бишрэл, харин мөнх тэнгэр бол дэлхий нийтийн шашин.
3. Бөө мөргөл бол эртний шүтлэг бишрэл, харин мөнх тэнгэр бол харьцангуй залуу, орчин үеийн шашин.
4. Бөө мөргөл бол цэвэр байгалийн шүтлэг бишрэл, харин мөнх тэнгэр бол үүсмэл шашин.
5. Бөө мөргөл нь голдуу сүнс онгодтой харьцдаг бол Мөнх тэнгэрийн шашинд зөвхөн мөнх тэнгэр хэмээх бүтээгч бурхантай харьцдаг байна.
6. Бөө мөргөл нь ихэвчилэн бөөлж сүнс онгодтойгоо харьцдаг бол Мөнх тэнгэрийн шашинд мөнх тэнгэртэйгээ залбирч сэтгэл оюунаараа харьцдаг.
7. Бөө мөргөл нь бөөлөхдөө биеийн физик хүчийг ашигладаг бол Мөнх тэнгэрийн шашин нь залбирахдаа оюун ухааны хүчийг илүү эрхэмлэдэг.
8. Бөө мөргөл нь ертөнцийг үзэх үзлийн хувьд ахуйн талаас ертөнцийг хүлээж авдаг бол Мөнх тэнгэрийн шашин нь философи талаас нь тайлбарладаг.
9. Бөө мөргөлд Монголчуудын гарал үүслийг тотемтой холбон үздэг бол Мөнх тэнгэрийн шашинд дээд тэнгэрээс язгууртай хэмээн номлодог.

Доктор, профессор Г.Гэрэлбаатар”МӨНХ ТЭНГЭРИЙН ҮНДЭС” номоос

Read more...
 

Монгол Туургатны Бөөгийн Нийгэмлэг | Copyright © 2009 | Distributed By Blogger Templates | Converted To Blogger By Technolizard